Ковид бол дарга нарын хэлж байгаа шиг гэнэт “хийсэж” ирсэн зүйл биш… хэлээд сануулаад, 10 сарын турш зугуухан ирсэн зүйл билээ…
Ковид-с айх биш түүнийг танин мэдэж, түүнтэй нүүр тулан аль болох хурдан найз нөхөд болж, ойлголцон ковидын дараах шинэ ертөнцөө бүтээх хэрэгтэй байна.
Харин ч ковидоос айсандаа барьц алдаж, бэлтгэлгүй байсандаа паниктаж, ингээд нэг үзье… тэгээд нэг үзье… аа болохгүй байна… одоо өөр яахуу…яанаа ийнээ…гэж уурлаж бухимдаж, хоол ундаа ч идэхгүй, унтаж ч чадахгүй сандарч яваа дарга нарын элдэв “цочирдом шийдвэр”-үүдээс жаахан айх мэдрэмж төрж байна шүү…!!!
Усанд живж байгаа хүн хий самардаад л харсан болгоноосоо нэг барьж аваад, биш юм байна гэж буцааж тавиад л, өөрөө сэлээд гарчих юм шиг битүүхэн найдаад л…Эргээс холдохоосоо өмнө сэлж чадахгүйгээ хэлэх, эсвэл биеэ суль тавиад сайхан хөвөх…Магадгүй усны түвшин хүзүүгээр биш гэдсээр татаж байгаа ч юм билүү…Судлах…Хүн тэгээд сандарвал шагайгаар татсан усанд ч живдэг гэдэг…
Ковид бол бидний бүтээсэн ертөнцийн сүүдэр, нэгдмэл ертөнцийн нэг хэсэг, бид угаасаа ийм л амьд бодгаль…
Энэ бүхэн хэзээ нэгэн цагт ирэх ёстой байсан ШАЛГАЛТ ШАЛГУУР юмдаа… Хувь хүмүүсийн амьдралын хэв маяг, эрүүл мэнд, дархлааг ШАЛГАХААС гадна улс орны, төр засаг, эдийн засаг, тэдгээрийн тогтолцооны чанар чансаа, чадамжийг нэг сайн ШАЛГАЖ байна даа…!
Шалгалт шүүлгээ хурдан өгөөд, энэ бүхнээс сурах ёстой юм байвал хурдан суралцаад, зарим өөрчлөлтүүдийг хүлээж аваад цаашаа шинэ хүн, шинэ нийгэм, шинэ соёл иргэншил болоод явах ганц зам бий…