Дайн дажингүй амар амгалан ирээсэй
#NoWar #peace #peaceworld #БүдэгЦэнхэрЦэг
Тэлж буй ертөнцийн хаа нэгтээ “Sagittarius A” хэмээх нэг хар нүх гэх бүхнийг сорогч хар бөмбөлөг бий. Түүн рүү баахан одод сорогдон, эргэлдэж байгааг бид “Сүүн Зам”-н галактик гэдэг.
Тэр галактикийн захад, төвөөсөө 26000 гэрлийн жилийн зайд нэг жижигхэн од байгаа. Тэрийг бид Нар гэдэг. Нарыг тойрч хэдэн гариг эргэлдэж байгаа. Тэдгээрийн дунд нарнаасаа 109 дахин жижиг цэнхэр гариг дээр азаар амьдрал үүсчихсэн. Тэр амьдрал дунд “Homo Sapiens” гэдэг хавтгай нүүртэй, бие нь бараг үсгүй, босоо явдаг, оюун ухаан нь хөгжиж байгаа амьтад бий.
Энэ “Homo Sapiens” -үүд өмнө нь ойролцоо төрөл зүйл болох Neandertal, Denisova энэ тэрээ цөмийг нь устгаж үгүй хийж дуусгаад, одоо ижил төрөл зүйл хоорондоо гариг дээрээ байгаа бүх юмаа булаалдаж алалцаж дайн хийсээр л…