ЛУУТ ХОТ — /таамаг/

Ido
3 min readJul 27, 2020

--

Түүхэн тэмдэглэлд::::
“Өглөө бүр Шаньюу ордноосоо гарч наранд мөргөнө, орой харин саранд мөргөнө. Шаньюу-н ордны өмнөх цөөрөмд луу унасан домогтой…Жил бүрийн тавдугаар сард ЛУУТ хотноо тэнгэр газар, өвгөдийн сүнсийг тахина, харин намар нь хүн ам, адуу малаа тоолж бүртгэн бичиж их найр хийнэ…ХҮННҮ НАРЫН БИЧИГ НЬ ШУВУУН САРВУУ ШИГ МУУХАЙ…
“ гэх мэтээр….

ЦӨӨРӨМ::::
Бидэнд Хүннүгийн үед хамаарах өвөл зуны ялгамжтай, үүрэг зориулалт нь өөр өөр 20 гаруй суурин илрээд байгаа. Эдгээрээс “Ивэлгийн суурин”, “Тэрэлжийн дөрвөлж”, “Гуа дов” … усан татаал, усан хамгаалалт, цөөрөмтэй…Хожим Уйгарын Орду Балык хүртэл усан татаалтай байсан…Хүннүгийн хаадын нэг газраа суугаад байхгүй улирлын шинжтэй өвөлжөө, зуслан орд өргөөтэй байсан гэж үздэг. Тэгэхээр цөөрөм хийсэн нь зуслан маягийн өргөө байж таарна. Тав дугаар сард тайлга хийдэг байсан бол ЛУУТ хот нь цөөрөмтэй ордон байж болох юм…

ЛУУ ШҮТЭЭН::::

Луу бол нүүдэлчдийн соёлын нэг хэсэг гэдэгтэй одоо маргах хэрэггүй болсон…Ганц луу ч биш, бэрс, барс, буга, янгир, аргаль, сарлаг, гөрөөс, шонхор гээд тотем онго тэнгэр үзэл санаа хүчтэй байсан байх…Амьтны дүрслэл урлаг шүтээн бэлгэдлийг утгаар нь хөгжүүлсэн хүчирхэг үе. Магадгүй луун хээтэй үүд хаалга, гэрэлт хөшөөний үлдэгдэл олдох байх…Луу шүтэх нөлөөлөл нь их хүчтэй байж Уйгар, Түрэг, Юань үеийн босоо чулуун гэрэлт хөшөөнүүдэд нэг хэв шинжийг хадгалсан хэвээр байсан…Бүр сүүлд манай хуучны нураагдсан сүм хийдийн фото зургууд дээр уг гэрэлт хөшөөний луун дүрслэл өнөөх танил хэв шинж явж байнлээ…Луут Лун Лүн — Лүн толгой гээд олон юм байна…

ДЭЭВРИЙН ЧИМЭГ::::
“ТЭНГЭР ХҮҮ ЧАНЬ ЮУ” гэсэн бичиг…
Хүннү өөрийн бичиг үсэгтэй байсан нь эх сурвалжаас тодорхой байгаа. Яагаад хөрш Хан бичигтэй шавар гарч ирсэн тухай ойлгохын тулд эхлээд Хүннүгээ ойлгох хэрэгтэй.

Олон жижиг улсыг эгнээндээ нэгтгэсэн Грек, Ромтой харьцсан том эзэнт гүрэн…Суурьшмал, нүүдлийг хослуулсан соёлтой. Бидний мэдэхээр хилийн гэрээ, одоогийн мал ахуйн соёл, уртын дуу, аравтын бүтэц, хүрэл цутгуур гээд тухайн үед бүтээж болох бүхнийг бүтээсэн…
Шавар шатаалт энэ тэрийн хувьд “Хустын булаг”аас Хүннүгийн үед холбогдох төмрийн хүдэр хайлуулах, шавар ваар сав шатаах зуух олдсон. Тэнд хийгдэж байсан барилгын шавар хана, дээвэр нь Тэрэлжийн дөрвөлж, Гуа Дов гарсан Хүннүгийн тамгатай дээврийн ваартай нэгэн хийц байсан гэсэн… үйлдвэрлэх явц бол ойр тойромдоо хийдэг байж…

Энд бас хөршийн харилцааг бодож үзэх хэрэгтэй. Тэд нэгэн үе Хан улстай “Энх урагийн гэрээ” байгуулж 50–70 жилийн амар тайван өнгөрүүлсэн… Хан улсын гүнж Хүннүд ирж олон жил болсон түүх ч бий…

Магадгүй шавар ваар хийдэг ажиллах хүч урдаас ирсэн ч байж болох…таамаг..Бэлэг сэлт алба гувчуурын шугамаар хааны орд өргөөд тариа буудай гээд бөс даавуу ихээр ирдэг байж. Эдгээр дунд ажиллах хүч өргөл болгож тэдгээр нь өөрсдийн хэлээр бичсэн найрамдалт харилцаагаа бататгах ийм үйл хийсэн ч байж болох…
ХАН улсын ижил төстэй ийм дээврийн хийцлэл дээр “Сайхан сэтгэлийн санаж явах”, “Урт наслах”, “Ёс зүйг дээдлэх” ерөөлийн үг бичдэг байж.

Энэ дээврийн хийц тэгхээр “Энх урагийн гэрээ” -тэй ямар нэгэн хамаарал байж болох юм…

Гэхдээ Манай олдвор уг зурагтай харьцуулахаар жаахан калтуурын төслүүлсэн, эсвэл бичгийн тиг нь жаахан ур муутай юм юм шиг…Магадгүй бичиг мэдэхгүй нөхөр хийсэн ч юм шиг..эсвэл он цагийн хувьд нилээн эрт үе ч юм шиг…

Цаашид малтлагаас тамгатай тоосго, дээврийн бусад хийц, багана, хөшөө гарч ирэх байх..
…гэснээс юу дэлгэх нь ярвигтай Чингис хааны музей барьж байхаар уул нь Хүннүгийн өв соёлыг дэлгэсэн дэлхийн хэмжээний музей байгуулдаг бол мөн сайхнаа…
#ЛуутХот #DragonCity

….мэргэжлийн судлаач бус хүний хөнгөн таамаг гайхшрал болно…Энэ сэдвээр угаасаа мэдэх мэдэхгүй хамаагүй ярилцах ёстой сэдэв…

--

--

No responses yet